Дуучин Г.Эрдэнэтунгалагийн нандин мөчийг хадгалсан ховор зураг


Уран бүтээлч хүний хувьд нэг хэлбэрт баригдаад байхыг хүсдэггүй дуучин бол Г.Эрдэнэтунгалаг. Тэрбээр СУИС-д суралцаж эхлээгүй байх үеэсээ дуулж явсан гэдэг.

Энэхүү зураг дээр тэрбээр дуучин Д.Хишигбаяртай одоогоос 20 жилийн өмнө сонгуулийн сурталчилгаан дээр Говь- Алтай аймагт “Монголын тал нутаг” дуулж явжээ.

20 настай Г.Эрдэнэтунгалаг час улаан хацартай байжээ. Автобусанд 10 жилийнх гээд үнэгүй явчихдаг байсан гэнэ лээ.

Хоёр сайхан үртэйгээ хамт.

Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин бүсгүйн том охин нь мөн л дуулах дуртай.

Өмссөн хувцас, үүрсэн цүнхэндээ жижигдсэн хэн ч танихгүй жаахан охин явснаа тэр хэзээ ч мартахгүй гэнэ лээ. Байгаагаараа байх нь миний үнэт зүйлсийн нэг хэмээн зургийн тайлбартаа тэмдэглэжээ. 1996 он 8- р ангидаа ийм сурагч байжээ.