Үхрийн булууны ясны ид шид


Улирлын энэ үед хүний биеийн дархлаа суларч амархан ядарч сульддаг. Иймд энгийн аргаар ядаргааг тайлж, дархлаагаа сэргээх уламжлалт аргыг уншигч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Ясны шөл бэлдэх, хэрэглэх арга:

Үхрийн булууны ясыг 4-6 цаг зөөлөн гал дээр буцалгана
Буцалгах явцад шөл нь дундрахаар шүүсэн ус бага багаар нэмнэ
Зургаан цагаас дээш буцлаад ирэхээрээ яс задарч, шөл нь цагаан болдог.

Шөл цагаан болно гэдэг нь ясан дахь кальци болон бусад амин дэмүүд шөлөнд орж уусч байна гэсэн үг. Бэлдсэн шөлөө хөргөөд, жижиг жижгээр хөлдөөнө.

Шөлтэй хоол хийхдээ 500-800 гр усанд хоёр ширхэг хөлдөөсөн шөл гэж тооцож хийнэ.
Хэдийгээр энгийн шөлтэй хоол мэт болов ч ядаргаа тайлах хамгийн сайн эмчилгээ болно.

Ямар ч төрлийн шөлтэй хоолонд хөлдөөсөн ясны шөлөө хийж болно. Ялангуяа бага насны хүүхдийн ясны бэхжилт болоод дархлаа, өсөлтөд энэхүү ясны ( Монгол бэлчээрийн малын) шөлийг гүйцэх өөр амин дэм нэг ч үгүй юм. Иймд хүүхдүүддээ энэхүү шимтэй шидтэй шөлийг тогтмол бэлдэж, хэрэглүүлж хэвшээрэй.

Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг каллоген ширхэгтэй ихээхэн холбоотой. Каллоген гэдэг нь үеийг эрүүл байлгадаг хамгийн чухал молекул юм. Булууны ясанд глюкозамин, хондротин, гиалуроны хүчил гэх мэт биед хэрэгтэй олон бодисууд агуулагддаг.

Ясны шөл нь үс, арьс, хумсыг сайхан болгодог бөгөөд эдгээрийн гол бүтэц болох каллогенийг маш олон төрлийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээс авч болно. Харин ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, чанартай каллогенийг авах боломжтой.

Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин гэх уураг ясны шөлөнд агуулагддаг. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг тул желатин нь хэт нэвчимтгий байдлыг бөглөж, засварлан сэргээдэг. Түүнийг ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд болон шарласан үед хэрэглэвэл хамгийн үр дүнтэй.

 Махны хэрэгцээг бууруулна. Желатины хэрэглээ хангалттай байх нь махнаас авах уургийн хэрэгцээг 50% хүртэл бууруулдаг.

 Үе мөчний болон каллоген зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэхээс илүүтэйгээр ясны шөл гаргаж, шөлтэй хоолондоо тогтмол хэрэглэж байх нь тэдгээр бэлдмэлээс хамаагүй үр дүнтэй, шингэцтэй байдаг.