С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг Алдарт эхийн одонгоо авчээ


Дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүнээсээ бууж, урлагтээ эргэн ирээд байгаа, харин гэргий Г.Эрдэнэчимэг нь бас уран бүтээлээ түр завсарлаж, үйл урлах, үрсээ өсгөх ажилд хүчин зүтгээд завгүй байна.

Тэд өнгөрсөн жил одонгийн хүүхдээ өлгийдөн авсан бол өнөөдөр Эрдэнэчимэг Алдарт эхийн одонгоо авч, энгэрээ мялаажээ.

Анхны хүүхдээ араг түшиж төрүүлсэн дуучин бүсгүйн хувьд хүүхдүүдээ монгол өв уламжлалаар өсгөхөөс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд “Монголоороо” төвөөрөө дамжуулан ардын урлаг болон ёс заншлын үүх түүхийн хичээл заагаад удаж буй.

Түүний хувьд уран бүтээлээ цалгардуулаад байдаггүй эзэгтэй хүний үүргээ сайн гүйцэтгэж гишүүн нөхрөө халамжилж гэрийн ажлаа зохицуулан нам гүмхэн явна.

Зундаа Гачууртад байдаг гэр зусландаа гарчихдаг сайхан хосууд ийнхүү өнөр бүл болцгоожээ.