Гадил жимсийг өлөн элгэн дээрээ эсвэл усаар даруулж идэж болохгүй


Гадил жимсний тэжээллэг шинж чанар нь өнгөнөөс нь хамааран өөр өөр байдаг гэнэ. Боловсорч гүйцсэн гадил жимс илүү их чихэрлэг амттай байдаг бөгөөд жимсний найрлаган дахь ферментүүд нь цардуулыг задалснаар энгийн элсэн чихэр болон хувирч гадил жимс илүү чихэрлэг болдог ажээ. Иймээс хэт болсон гадил жимс идэх нь дан элсэн чихэр идэж байгаагаас өөрцгүй юм.

Япончууд гадил жимсийг хорт хавдрын эсрэг болон антиоксидант шинж чанартай гэж үздэг. Энэхүү гайхалтай шинж чанар нь харласан хэсэгтэй гадилд илүүтэй агуулагддаг гэнэ. Химичид уг харласан хэсгийг ТNF нэгдэл гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн хэвийн бус, гаж эсүүдэд сайнаар нөлөөлдөг гэдэг. Мөн гадил жимс нь харласан, зөөлөн байх тусмаа хүний дархлааг сайжруулж байдаг.

Эмчилгээний чанар

Гадил жимс нь ийм олон төрлийн эрдэс бодис агуулдаг ч хүний бие организмд амархан шингэдэг байна. Сахарын тэжээллэг бодис, эрдэсжүүлсэн давс, олон төрлийн аминдэмийг агуулдаг нь эмчилгээний зорилгоор ашигладаг хамгийн үнэтэй жимс болгосон юм. Эмчилгээний чанар гэвэл:

-Өдөрт нэгээс хоёр ширхэг гадил жимс идэхэд сэтгэл санаа тогтворжиж, анхаарал төвлөрч, ажлын чадвар дээшлэхээс гадна бие организмыг цэвэршүүлдэг.

-Жин нэмэх, булчингийн хэмжээг өсгөх зорилгоор гадил жимсийг өдөр бүр идэх хэрэгтэй. Ялангуяа бөх, хөл бөмбөг, хүнд атлетикийн төрлийн спортын эмч нар тамирчиддаа байнга идэхийг зөвлөдөг.

-Гадил жимс нь бас сумо бөхчүүдийн хоолны дэглэмд заавал ордог бөгөөд цагаан будаа шиг чухал үүрэгтэй байдаг юм.

-Гадил нь кали, магнийн давсын гол эх үүсвэр гэдгээрээ судас хатуурах өвчтэй хүнд илүү хэрэгцээтэй жимс.

-Бас нефрит болон элэгний архаг өвчин, бөөр шээсний замын үрэвсэлт өвчний үед идэх шаардлагатай,

– Ходоод, шулуун гэдэсний өвчний үед хүчил багатай зөөлөн жимс гэдэг утгаар нь эмч нар хэрэглэхийг зөвлөдөг

-Хүний биед нэн чухал физиологийн идэвхитэй катехоламины төрлийн бодис болох допамин, серотонин, норпинефриныг агуулдаг. Эдгээр бодисын тусламжтайгаар ходоод, арван хоёр нугалаа гэдэс, дотрын элдэв өвчинд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Ходоод дотрын өвчтэй хүүхдэд гадил жимсийг жижиглэж өгөх хэрэгтэй.

-Гадилын шүүс нь холер болон дизентерии зэрэг гэдэсний халдварт өвчин туссан үед ходоод, арван хоёр нугалаа гэдэснээс цус алдах тохиолдолд эмчилгээний сайн нөлөөтэй.

– Цусан дахь сахарын түвшинг нэмэгдүүлж, артерийн даралтыг бууруулж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тогтворжуулагч эфедрин хэмээх бодисыг агуулдаг нь уушганд сайн нөлөөтэй.

– Харшилд гадил жимс хамгийн сайн эмчилгээ үзүүлдэг. Глютены өвчнийг эмчлэхэд хүүхдэд өдөр бүр арван ширхэг гадил жимс идэхийг зөвлөдөг. Гэхдээ бага насны хүүхэд өвдсөн үед зайлшгүй нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

– Бүрэн болсон гадилыг хатааж, дараа нь чихрийн шижин өвчнөөс үүссэн хөлийн шарханд тавьдаг.

Гадил жимсний гадар хальс нь бас эмчилгээний чанартай:
– Толгой таллаж өвдөх үед болсон гадил жимсний хальсаар духан дээрээ жин тавихад өвчин намддаг.
– Ногоон хальсны хандыг даралт ихдэх үед хэрэглэдэг.
– Хальсны дотор талаар нь түлэгдэл, бугшсан хавдар, эсэргэнэ зэрэгт тавихад сайн.

Анхаарах зүйл:

– Гадил жимсийг өдөр бүр идэх эсэх нь өвчний төрөл, биеийн байдлаас хамаарна. Эмчилгээний зорилгоор энэ жимсийг хэрэглэх шаардлагатай бол зөвхөн эмчийн хяналтад байх үедээ хэрэглэ.

– Энэ жимсийг бага хэмжээгээр идэх хэрэгтэй. Бас өлөн элгэн дээрээ эсвэл усаар даруулж идэж болохгүй.
– Мөн цусыг өтгөрүүлдэг тул цус харвасан, зүрхний шигдээс туссан хүмүүс болон хураах судасны үрэвслийн үед сөрөг нөлөө үзүүлнэ.
– Гадил жимс, түүний шүүсийг ходоодны хүчил ихэдсэн үед хэрэглэх шаардлагагүй.
-Чихрийн шижин өвчтэй бол гадил жимсийг хязгаартай ид. Энэ тохиолдолд гүйцэд боловсроогүй эсвэл чанасан гадил илүү тохиромжтой.