Дуучин Ука жирэмсэн болсон уу


Камертон хамтлагийн Д.Болдын цахим хуудаснаа оруулсан зурагт Киви хамтлагийн гишүүн Д.Уламбаяр буюу Укаг сонирхох хүн олон байв.

Учир нь тэрбээр энэ зурагт бие давхар харагдаж байсан нь олон хүнд түүнийг жирэмсэн болжээ гэх бодол төрүүлжээ. Харин энэ таамаг үнэн бол дуучин бүсгүй дараа жил хүүгээ дүүтэй болгох нь ээ.

Дуучин Болд Булган аймагт энэ зуны амралтаа өнгөрүүлж байгаа бөгөөд энэ үеэр гэр бүлийн найзуудаараа аялажээ. Харин түүний гэр бүлийн найзуудад хэн хэн багтаж байгааг гэрэл зургаас тодхон харж байгаа болов уу.