Та хүүхдээ хэн гэж дууддаг вэ?


Африкийн Гана улсад Ашанти нэртэй нэгэн овог байдаг гэнэ. Энэ овгийн олон зан заншлын нэг нь лхагва гаригт төрсөн хүүхэд бүрт Күвакү гэдэг нэр өгдөг байв.

Энэ нэрийн утга нь “Түрэмгийлэгч”, “Довтлон дайрагч” гэсэн утгатай юмсанж. Хүүхдийг үргэлж л энэ нэрээр дуудна.
Күвакү нааш ир,
Күвакү чи яв.
Өөрөөр хэлбэл Түрэмгийлэгчээ нааш ир, түрэмгийлэгчээ чи яв, түрэмгийлэгчээ үүнийг хий… Ингэж нэрлэж дуудах нь үргэлжилсээр л…

Энэ овгийнхон дээр судалгаа хийх явцад нэгэн ноцтой дүгнэлт гарсан юм. Ганад гарсан гэмт хэргийн 50%-аас илүү хувийг лхагва гаригт төрсөн Күвакү нэрт хүүхдүүд (Өдөр бүр “Түрэмгийлэгч, түрэмгийлэгч” гэж дуудуулдаг хүүхдүүд) үйлддэг болох нь тогтоогдсон байна.

Үгийн хүчийг бүү дутуу үнэлээрэй. Санамсаргүй байдлаар ч
Сахилгагүй, Мангар, Тэнэг, Ухаан муутай, Хэнийгээ дуурайгаад
Арчаагүй, Ноолийн ногоон тэг, Тэрийг хар, энийг хар, Үхсэндээ … байгаа юм, Хөлдүү … гэж БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ