Холливудын кинонд гол дүр бүтээсэн Б.Ганчимэг


Жүжигчин, модель Б.Ганчимэгийн Холливудын ододтой хамтран гол дүрд нь тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-ээс эхлэн гарах юм.

Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни ДеппРоберт Паттинсон нар гол дүрд хамтран тогложээ. Монгол Улсаас эмэгтэй гол дүрд тоглосон Б.Ганчимэгээс гадна Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүрийг бүтээжээ. Эдгээрээс гадна Монголын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна.

Тус кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг өмнө нь Ex Machina (2014), Wonder Woman (2017), Sweet Lies (2018)  ‘Ронин -47’  зэрэг өндөр үнэлгээтэй бүтээлүүдэд дүр бүтээж байсан. 

Б.Ганчимэг нь Английн Лондон хотноо жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр одоо Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг.