The Wasabies хамтлагийнхан цуврал комик ном гаргана


“The Wasabies” хамтлагийнхан үе тэнгийнхэн, өсвөр насныханд зориулан ном гаргахаар болжээ. Энэ ажлын хүрээнд тэд Монголын Дауны холбоо болон “НэпкоКидс” хүүхдийн номын хэвлэлийн газартай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байна.  

 Зөв амьдралын хэв маяг болон дауны хам шинжтэй хүүхдүүдийг зөвөөр ойлгуулах зорилгоор өсвөр үеийнхэн рүү чиглэсэн 60 хуудастай комик номыг тэд ирэх сард гаргахаар төлөвлөжээ. Тус номын нийт борлуулалтын гурван хувь нь Монголын Дауны холбоонд харьяалалтай хүмүүст мөнгөн тусламж болон хүрэх юм байна.   Энэ талаар “The Wasabies” хамтлагийн ахлагч Э.Буяндулам “Бид “НэпкоКидс”-тэй хамтран дөрөвдүгээр сараас номоо бэлтгэж эхэлсэн. “Монголын дауны холбоо” төрийн бус байгууллага хамтран үеийнхэндээ болон дүү нартаа дауны хам шинжтэй хүүхдүүдийн талаарх ойлголт өгөх, зөв хандлагыг бий болгох зорилгоор хамтлагийнхаа гишүүд тус бүрээр цуврал номыг хамтарч гаргана” хэмээн ярьжээ.

Номын зохиолчоор 18-24 насны А.Сайнжаргал, Т.Цэлмэг, А.Марал, Б.Халиун нарын охид “The Wasabies” хамтлагийн гишүүдтэй хамтран ажиллах юм байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин