Хотын даргын орлогчийн ОДОНТОЙ гэргий


Улсын нийслэл Улаанбаатар хотын даргын орлогчоор Ж.Батбаясгалан ажиллаж байгаа билээ.

Хотын даргын орлогчийн үүрэг гүйцэтгэж буй өдгөө 37 настай тэрбээр эхнэр дөрвөн хүүгийн хамт амьдардаг ажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч амралтын өдрөөр эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулсан билээ. Энэ жил Эхийн алдар одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээсэн байна. Эдгээр ээжүүдийн нэг нь хотын даргын орлогчийн гэргий юм. Түүний гэргийг Хосжаргал гэдэг.

Гэргий нь эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан талаар Ж.Батбаясгалан ‘Өнөөдөр манай гэр бүлийн хувьд мартагдашгүй сайхан өдөр тохиож байна. Хайртай гэргий минь “Алдарт эх”-ийн II одонгоо Төрийн тэргүүнээс гардан авлаа. Эх орондоо хүчээ өргөх дөрвөн сайхан хүү төрүүлсэн элбэрэлт эх чамдаа хязгааргүй баярлаж явдаг шүү. Хүнээр хүн хийдэг ээжүүдийн хөдөлмөрийг юутай ч зүйрлэшгүй билээ… Таван залуугаас нь ЭЭЖДЭЭ дахин баяр хүргэе’ гэсэн юм.