Г.Ариунбаатар: Тарвас зарж байхад цагдаагийн дарга залуу гавьяат сургуулилтаа хий гэж билээ


Г.Ариунбаатар 23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг хүртэж байжээ.

Энэхүү зураг түүний 20 настай үеийнх юм. Г.Ариунбаатарыг найзууд нь манлайлагч хэмээдэг аж. Тэрбээр багаасаа л найзуудаа элдэв зүйлд уриалж, зохицуулж, зангидаж явдаг байсан, одоо ч хэвээрээ гэнэ шүү.

Харин дэлхийн энтэй дуучин болоход нь цагдаагийн дарга нөлөөлжээ. Энэ тухайгаа ‘Би 7-н буудлын эцэст тарвас зардаг байхад нэг Цагдаагийн дарга надаас портер тарвас аваад, Залуу Гавьяат цаашаа өсөж дэвжих хэрэгтэй. Энэ бизнесээ хэн нэгэндээ өгөөд явж дасгал сургуулилтаа хий.. гээд зуслангийн хүүхдүүдэд үнэгүй тараагаад би цулайж билээ. Хааяа бодоход өег сайхан дурсамж’ гэв. Г.Ариунбаатар өдгөө Марийнский театрын дуучнаар ажиллаж байгаа билээ.