Дуучин Ц.Энгүүний хувирал


The Voice of Mongolia 2018 шоуны ялагч, дуучин Ц.Энгүүнийг залуус андахгүй.

Түүнд 1965-1985 оны хувцаслалт илүү их таалагддаг гэнэ лээ. Америкт аялан тоглолтоо хийгээд амжсан тэрбээр Английн нэрт дуучин, хөгжимийн зохиолч David Bowie үлгэр жишээ авдаг аж.

Бага байхаасаа дуулах дуртай байжээ. Алиа марзан эгдүүтэй царай гаргасан энэ охин бол Ц.Энгүүн.

Дээрх гэрэл зураг дээр дууч бүсгүй арван жилийн сурагч ахуйн төрх нь үлджээ.

Энгүүн 5 настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцэж урлагийн гараагаа эхлэлээ тавьсан байна.