Б.Цэцэг: Сорри лагуудаа, ядуу ч гэсэн Монгол эрийн галыг манаад, гэрийг нь сахиж суух зүрхтэй олон бүсгүй байгаа шүү


Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд 23 настай алдарт эхийг жиргээнд Элийрэгч нэрээр бичдэг элийрэгч Ц.Уянга гэх эмэгтэйн хэлсэн үг олон хүний дургүй хүргэсэн. Харин энэ дундаас Б.Цэцэг фэйсбүүкээр лайв хийж түүний бичсэн зүйлсийг маш ихээр бухимдан хүлээн авсан юм. Түүнчлэн энэ хоёр бүсгүйн хооронд ч багагүй их маргаан цахим орчинд тарсан.  

Бухимдал нь туйлдаа хүрсэн Б. Цэцэг бичихдээ, “Яаж ч ядарсан Монгол цусаа хамгаална!!! Харийн дэвсгэр болохгүй!!! Алт амлаж, алмас эрдэнэ өгсөн ч дэр нэгтгэхгүй!!! Дээрлэхүүлж амьдрахгүй!!! Сорри лагуудаа, ядуу ч гэсэн Монгол эрийн галыг манаад, гэрийг нь сайхиж суух зүрхтэй олон бүсгүй байгаа шүү. Эмийн сайндаа харь хүнтэй гэрлэсэн биш ёстой ярьшиг л байна” хэмээсэн юм. 

Хэдийгээр Цэцэг залуу ээжийг өмөөрөх нь зөв ч дээрх бичсэн пост нь бусад ээжийг хамруулсан хэмээн өөр бухимдах нэгэн байлаа. Тиймдээ ч тэрбээр энэ постоо устгасан байв.