Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн болж, үнэмлэхээ гардан авчээ


Монгол Улсын иргэн, Сүмо бөхийн их аварга Хакүхо Японы иргэншил авсан талаарх мэдээлэл өнгөрсөн жилийн өдийд цахим орчинд тарж байсан билээ.

Ёкозүна Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа өөрийн дэвжээг байгуулж, залуу бөхчүүдийг дасгалжуулахаар төлөвлөж ийм алхам хийсэн гэж тухайн үед бичиж байв. Шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан юм.

Түүний албан ёсоор Япон улсын иргэн болж үнэмлэхээ гардан авсан зураг нэг жилийн дараа л цахим орчинд тарж эхэлжээ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын эрх баригчид Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авсан билээ. 

АНУ-ын иргэн, Ёкозүна асан Мүсашимарү болон Монголын сүмоч Сэкивакэ Кёкүтэнхо нар өөрийн дэвжээг байгуулахын өмнө Японы иргэншил авч байжээ.