Х.Тэргэл: Ганц архичнаа дийлэхгүй цөхөрч бушуухан үхээсэй, муу явахаар сайн үх гэж аргаа барцгаадаг


Амьдралд хөл алдаж бор дарсанд бүх амьдралаа даатгаж, хүн хог болж эх ,эцэг ойр дотныхондоо адлагдан шаарлагдаж, өөрийгөө татаж авч чадахгүй маш олон хүмүүс амьдралаа сүйрүүлж та бидний нэрлэдгээр траншейныхан хэмээн цоллогддог.

Өнгөтэй өөдтэй юу л байна бүхнийг хулгайлан зарж ганц шил хямдхан архи авч уух гэж, өмхий самхай ханхлуулан, агсан согтуу тавих тэднээс төрүүлсэн эх эцэг, ханилсан хань, үр хүүхэд нь ч жийрхэж дөлдөг.

Ийм байдалд орсон хүмүүс Баянзүрх дүүрэгт байрлах “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хаалгыг тогшин орж заа ихэнх нь мөлхөх нь шахуу орж ирдэг.

Энэ их айлын хаалгаар голдуу өвлийн хүйтэнд түр зуур ч атугай дулаахан хоргодох байртай болох гэж орж ирдэг улсаас сэтгэлийн тэнхээтэй олон хүн муу муухай зуршлаасаа Загдаа ах , Амраа эгч 2-ын буянаар салж яг энэ залуу шиг амьдрал нь та бидний нүдэн дээр гялалзаж өнгөтэй өөдтэй болж эрүүл саруулаар сэтгэж , өөрчлөгдөн өндийж, зүтгэж буй ааваа, ханиа даган нэгэн өрх айл өөдлөн дэвжиж буйг Загдаа ахын байнга хийдэг завсаргүй, будаггүй, жүжиггүй лайваар хараад удаж буй.

Монгол айл бүрийн хаалганы цаана архинд хамааралтай нэг аав, ах, ээж, эгч , дүү, садан төрөл буй.

Ганц архичнаа дийлэхгүй цөхөрч бушуухан үхээсэй, муу явахаар сайн үх гэж аргаа барцгаадаг.

Тэгвэл зориод ирсэн архинд хамааралтай хүн бүрийг оруулж, засаж залж авах гэж нийгэмшүүлэх гэж зүтгэж буй энэ гэр бүлийн 2 хүн буянтан биш гэж үү???

Би бол зарим улсын харддаг шиг улсаас мөнгө авдаг иддэг уудаг, хичнээн саяын ашигтай байсан ч үнэхээр ийм улсыг тойруулан “нэрвээ ” барж засаж залах гэж зүтгэж үнэхээр чадахгүй.

Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг. Амаараа сайхныг ярих ,үйлдлээр хийх харуулах нэг ч гэсэн хүнийг гэр бүлийг аз жаргалтай, итгэл найдварын галтай амьдруулж буй Загдаа ах, Амраа эгч ,мөн засарч хүмүүжин амьдралаа өөрчилж чадаж байгаа энэ хүмүүс бол “баатарлаг ” .

Хүн болгонд өөрийгөө болон бусдыг өөрчлөх зориг зүрх, тэвчээр хатуужил, үлгэр дууриал байдаггүй юм.

Ямарч ажилд тэр ч бүү хэл ямарч гэр бүлд хэрүүл уруулгүй нь асар ховор.
Үргэлж хүү минь, дүү минь, эвий эвий, ижий ахай гэж харьцаж байх боломжгүй.
Тэр тусмаа архинд хамааралтай, нийгэмшихээс зугтдаг амьдралын зорилгогүй болчихсон, үр хүүхдээ ч тоодоггүй доод шатанд уначихсан хүмүүст сайн, муу ,сайхан муухай бүхий л өнгөөр ил харьцаж , түүнээ бусдаас үл нууна гэдэг бол том чанар.

Аргатай зальтай хүн байсан бол олны нүдэнд лайв дээрээ Загдаа гуай эвий ,эвий , хэмээн хошуугаа дэвсэж чадах байсан нь тодорхой.

Заа тэгээд олон юмыг үл нуршин энэ орчлонд хамгийн үнэнч шударга хар цагааныг ялгаж хардаг хүмүүс бол хүүхдүүд.

Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагат амьдарч буй хүүхдүүд бүгд л чин зүрх сэтгэлээсээ Загдаа ах, Амраа эгч 2 ыг эмээ, өвөө гээд л бүчээд эрхлэх гэж улайрч, хүзүүдэн, үнжий өвөө, эмээ гээд шулганалдан шавж байхыг хаа хол Америкаас Эх орондоо очихдоо энэ байгууллагыг 2 ч удаа зорин очихдоо өөрийн сиймгэрээр харж байсан билээ.

Жаргалгүй дарамттай газар хүн тогтдоггүй юмаа.
Жаргалгүй зовлонтой газар буй үр хүүхдийн нүд уйтгар шаналлаар дүүрдэг юмаа.

Амаа ажлуулахаасаа өмнө нүд, сэтгэлээ нээ хүмүүс ээ.

Эцэст нь хатуухан гашуун үнэнийг хэлчихэд хараагүй хүний зовлонг хараатай хүн ойлгохгүй шиг ийм хүмүүс өчнөөнийг тойруулчихаад яаж үргэлж соёлтой харьцахыг зүгээр юу ч хийгээгүй та ,би заадаггүй, шүүдэггүй юмаа.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ