Дайснуудаа бариад идсэн тарган хоёр


Өчигдөрөөс эхлэн цахим орчинд Камертон хамтлагийн гишүүн Л.Ган Эрдэнэ, Номин талст хамтлагийн гишүүн Т.Дэлгэрмөрөн нарын нэгэн хөгжилтэй зураг олны анхаарлыг татсан билээ. Тухайн зургийг зарим нэг нь Дайснуудаа алаад идчих үед хэмээн хошин тайлбар ч хийсэн байлаа. Харин энэ зургийн талаар Т.Дэлгэрмөрөн тайлбар хийсэн бөгөөд тэд Боловсрол телевизээс зохион байгуулж буй Жин хасах бооцот реалити шоунд өрсөлдөхөөр болж, рекламны зургаа ийн авахуулжээ.

Т.Дэлгэрмөрөн энэ талаар бичихдээ, Энх тайван бүрэлдсэн ийм сайхан амгалан цаг үед ингээд хоёр биентэйгээ тулалдаж байдаг бид хоёрыгоо өршөө бурхан минь.
Ямартаа ч олон жил ард олныхоо хайр ивээл дор дуу хуураа өргөсөөр яваа туршлагатай уран бүтээлч хоёр Бөмбөөхөй чинь үзэгч сонсогч та бүхэндээ зориулан “ЖИНГИЙН БООЦОО” реалити шоуны 12 удаагийн дугаарыг хөгжилтэй байдлаар нэг сар хагасын турш ,үнэнч шударгаар жингээ хасан өрсөлдөж дундын бооцоонд дэнчин тавьсан 10.000.000 төгрөгний төлөө болон нийгмийн эрүүл мэнд ,түүнд зөв хандах амьдралын хэв маягийг бусад эр эм Бөмбөөхөйнүүддээ уриалж энэ айхтар болсон биеэ “Боловсрол ТВ”-гээр гарган нийгэмдээ эрч хүч бэлэглэж ,инээд баясал аз жаргал болгон зориулах гэж байна аа уучлаарай.
Тарган цатгалан өөхөндөө өлгийдүүлсэн хөвсгөр хүмүүс бусдаас илүү цайлган байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй дээ. Иймд бид хоёрыгоо дэмжиж болж өгвөл хамтдаа турах боломжыг бүү алдаарай манайхаан. Бид бүх мэдээллээ өдөр бүр та нартаа илгээх болно оо.
Хайртай дуучид чинь ямар ч ажлыг ингэж л тултал нь хийдэг болохоороо өнөөдрийг хүртэл оршин байдаг гэдэгт итгээрэй. Амжилт хүсээрэй хэмээв.