Варень идээгүй Итгэл ийм том болжээ


Одоогоос гурван жилийн өмнө цахим орчинд Варень идсэн ч үүнийгээ нууж буй бяцхан хүүхдийн бичлэг олон хүнээр өхөөрдүүлж байсан билээ.

Тэгвэл уг бичлэгийн эзэн Итгэл охин энэ жил сургуулийн сурагч болж байна. Түүнийг бичлэгээс хараад хүү гэж бодсон хүн олон байсан ч том болсон зургийг нь хараад өдийг хүртэл охин байсныг нь бодоогүй гэдгээ илэрхийлж байв.

Ямартаа ч өхөөрдөм хөөрхөн Итгэл охин ийм том болжээ, түүний цаашдын эрдэм номын үйлст өндөр амжилт хүсье.