Дуучнаас тамирчин болсон Г.Сүндэрмаагийн гэр бүл


Яг түүн шиг шоу нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзаж, олныг баясгаад авсан дуучин Г.Сүндэрмааг Sweetymotion хамтлагийн гишүүн гэдгээр нь олон хүн андахгүй.

Тэгвэл дууч бүсгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болоод амжсан нэгэн. Сүүлийн жилүүдэд дуулахаас илүүтэй фитнессийг ихэд сонирхож бүүр тамирчин хэмээн тайзан дээр дуудуулах болсон нь ийм түүхтэй.

Тэрбээр үеийнхэнээсээ хожуу ээж болсон ч гэр бүлтэй болоод хэдийн 10 жилийг ардаа үдсэн аж.

Энэ их ажлыг хань нь ойлгож, дэмждэг гэнэ лээ. Хосууд 2011 онд анх танилцаж байж. Том охин 10 настай, бага охин нь зургаан настай.

Охид нь аавыгаа дууриагаад их нуруулаг болохоор наснаасаа том харагдах гээд байдаг тухай Г.Сүндэрмаа нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний хань “Эрдэнэс Монгол” компанийн Зам тээврийн ложистикийн даргаар ажилладаг аж.