Түүх өгүүлсэн фото: Гавьяат жүжигчин Г.Урнаа


УДЭТ-ын жүжигчин, МУГЖГ Урнааг урлагт хайртай ард түмэн болоод урлагийнхан “Жижиг Урнаа” хэмээн нэрийддэг.

Түүний үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн олон дүрийг амьдруулсан түүний гэрэл зургаас сонирхуулж байна.

Түүний ханийг жүжигчин Хасар Жагаа гэдгээр нь ард түмэн таньдаг.

Тэрбээр ханийгаа их зөөлөн, хүнтэй ам зөрдөггүй, төвийг барьж чаддаг, ноён нуруутай эр хүн.

Хүүхдүүддээ ч хатуурхахгүй, гар хүрч байсан удаагүй аав шүү дээ.

Би бол хэлэх үгээ шулуухан хэлээд л тавьчихдаг нэгэн гэж тодорхойлжээ.

Г.Урнаа залуу насандаа Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх дүрд тоглосон азтай нэгэн.