Б.Жавхлан гишүүн ХАЛААС хочтой болох уу


Өчигдөр буюу /2020.08.17/өдрийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр төрийн дуулал эгшиглэхэд Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн халаасандаа гараа хийн зогссон зураг цахим орчинд олон хүний бухимдалыг хүргээд авав.

Тодруулбал, бусад гишүүд бүгдээрээ босч зогсон, хүндэтгэл үзүүлж байхад Б.Жавхлан гишүүн ганцаараа утсаа оролдож, гараа халаасандаа хийж буй зураг цацагдсан юм. Төрийн дуулал бол Монгол Улсын төрийн бэлэгдэл. Төрийн дуулал эгшиглэхэд найман настай балчираас, наян настай буурал хүртэл босч зогсон, гараа зүрхэн тушаа тавьж хүндэтгэл үзүүлдэг учиртай. Гэтэл эрхэм гишүүн эхнээсээ л ийм хайнга, хүндэтгэлгүй үйлдэл харуулж буйд нь иргэд дургүйцэж, бухимдлаа илэрхийлсээр байна. Харин түүний энэ үйлдэлд ХАЛААС гэх хоч өгөх вий дээ.