Жүжигчин Ц. Энхжин буюу монгол Малена


Ц.Энхжин нь тун удахгүй нээлтээ хийх Dream Entertainment -ийн дэлгэцийн хоёр дахь бүтээл “Сүүдэрт ургасан цэцэг” УСК-ны гол дүр бүтээсэн бөгөөд шинэхэн уран бүтээлээ тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Тэрбээр 2018 онд СУИС-ын кино жүжигчний ангийг жүжигчин мэргэжлээр төгсчээ. Түүний хувьд “One night” кинонд туслах дүр бүтээж байсан бол “Love and sex”,”Насан туршдаа”, “Aldar and Jerry” зэрэг кинонд мөн тоглоод амжсан юм.

Жүжигчин мэргэжлээс гадна сүүлийн үед Аймар Влог нэртэй сошиал контентийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдаад байгаа.

Түүнийг зарим нэг нь монгол Малена гэх болсон бөгөөд учир нь түүний фэйсбүүк хаяг нь Энжи Малена гэх нэртэй холбоотой аж.