Загварын ертөнцийн одоо цагийн өнгө төрхийг тодорхойлогч Цэкү


Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор (Цэкү) 1996 оны долоодугаар сарын 31-нд төрсөн.

Энэ цаг үеэс хойш тэрбээр загварын ертөнцийн цоо шинэ дүр төрх болсноос гадна дотоодын компаниуд олон арван рекламны нүүр царай болжээ.

Хувийн амьдралын хувьд тэрбээр бүжигчин залууг хайртаараа сонгосон бөгөөд Volume Plus сувагт хөтлөгчөөр ажилладаг Кай 1995 оны долдугаар сарын 30-нд төрсөн аж. Тиймээс хосууд төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэдэг аж.