Дуучин Болд хүүхдүүдээ спорт руу чирэв


“B” продакшны захирал, Камертон хамтлагийн гишүүн Д.Болд тун хөдөлмөрч нэгэн гэдэгтэй санал нийлэх байх. Уран бүтээлдээ ихэнх цагаа зарцуулдаг ч сайн аав, сайн хань байж чаддаг хэмээн дотны хүмүүс нь магтдаг.

Тэрбээр гурван хүүхдийн эцэг бөгөөд хүүхдүүдээ чийрэгжүүлэх үүднээс хамтдаа зааланд бэлтгэж хийж буй зургаа цахим хуудсандаа оруулжээ.

Түүний хувьд гэр бүлийн асуудалд маш чухал ханддаг бөгөөд нэгэн сэтгүүлд өгсөн яриандаа, Манайхны хамаатан садангийнхан дотор салалт олонтой. Салсан сарнисан хүмүүсийн хөлд хүүхдүүд л маш эмзэглэлтэй, сэтгэлийн шархтай үлддэг. Энэ нөхцөл байдлыг мэдэрч өссөн. Эр хүн гэдэг ямар ч тохиолдолд гэр бүлээ мартаж, хүүхдүүдээ өнчрүүлнэ гэдэг миний хувьд маш эмзэг сэдэв. Тийм зүйл байж болохгүй гэж чин сэтгэлээсээ боддог.

Чин сэтгэлээсээ босгосон амьдралаа нурааж, төрүүлж өсгөсөн хүүхдүүдээ өнчрүүлнэ гэдэг аймшигтай зүйл. Ер нь эмэгтэй хүнийг гомдооно гэдэг аймаар зүйл юм шиг байгаа юм. Би тэрнээс айж явдаг. Ээж маань ч багаас хэлж захиж байсан. Одоог хүртэл босгосон амьдралаа хаа хамаагүй, гэнэтийн, хөөргөн дэвэргэн явдлаар солино гэдэг толгойд багтдаггүй. Намайг хэвлэл мэдээллээр олон хүмүүстэй холбож л байдаг. Гэхдээ би ажлаа тараад гэртээ л харьдаг. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам гэж байнга өөртөө хэлдэг. Би үр хүүхдүүддээ хайртай. Эхнэртээ хайртай. Яагаад гэхээр ид уран нугарч байх үедээ, ЛасВегасын Нарны цирктэй гэрээ хийх гэж уран нугараачид үхэн хатан явдаг байхад тэрийгээ орхиод хоёулаа амьдралын гоё хөлөг онгоцыг энэ гараараа хадаасаар хадаж, барьж бүтээгээд түүн дээрээ хөвж яваа болохоор нураахгүйн төлөө бүх юмаа зориулдаг. Би хөдөлмөрлөж, урлагийн төлөө зөндөө олон юм хийх гэж зүтгэж яваа боловч гэр бүлээ маш сайн тэтгэж, гоё амьдруулахын төлөө чин сэтгэлээсээ хичээж явдаг хэмээн ярьж байжээ.