SINGLE бүсгүйчүүдийг хүлээлгэж буй Ундармаа


Жүжигчин Т.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U film”-ийн бүтээл романтик инээдмийн “Single ladies” буюу “Ганц бие бүсгүйчүүд” цуврал уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон ч коронавирусийн тархалтын улмаас өдийг хүртэл хүлээлтэнд байгаа билээ.

Хэдийгээр кино театрууд нээгдэн үзэгч олноо хүлээн авч эхэлсэн ч жүжигчин Ундармаа киногоо өдийг хүртэл хав дарсаар байна. Түүний хувьд шинэ киногоо хэзээ нээх талаар тодорхой тов өдийг хүртэл гаргаагүй бөгөөд ганц бие бүсгүйчүүдийн адал явдлыг хүлээсэн үзэгч олныг хэдий болтол хүлээлгэх хэн ч тааварлашгүй.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны шинэ ангид XIII зууны орчин, үйл явдал гарах юм байна. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичжээ. Харин “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ бичиж эхэлжээ.

Жүжигчин Ундармаагийн хувьд тэрбээр нутаг очин энэ зуны амралтаа эдлэн агаарлаж байгаа аж.