Яаж турах вэ???! Зөвөлгөө


 Фитнессийн багш, дасгалжуулагчаар ажилладаг Д.Очирхуягийн жин хасах зөвлөгөөг танд хүргэж байна.

1. Зөв хөдөлгөөнд орох!
Анхнаасаа өндөр ачаалалтай бэлтгэл хийхийг зөвлөхгүй. Алхам алхамаар бага багаар хичээл хөдөлгөөндөө орно!
Яагаад гэвэл таны бие эхэндээ ачаалал авахыг сураагүй байгаа булчин/зүрх!
Эхлээд хөнгөн кардио дасгал нь хангалттай үр дүн гаргана (Алхалт, гүйлт, дугуй) шууд өндөр түвшин дээр ачаалал өгчихвөл бие маань дасаад, маш хурдан чадвар сайжирна. Тэгэхээр улам их хөдөлж бэлтгэл хийж, өөхөө шатаах шаардлагатай болно гэсэн үг!!

2. Хоолны дэглэм (хамгийн чухал)
Дэглэмээ барихгүй тохируулахгүй бол хэт Их идээд шатаасан калори маань хоолоороо буцаад ороод ирнэ. Хэт Бага идээд байвал бие хурдан ядраад дархлаа буураад та шантарна!
Бас шууд огцом хатуу дэглэм рүү орох биш мөн л бага багаар амттай хүнснүүдээ хасаж болно.
Өдөртөө 2500калори авч байсан бол 250калори хасаад 2250калори идвэл маш сайн эрүүл хасна! Шууд 2500калори 1500калори хасаад 1000калори идвэл таны бие хурдан биенээсээ усаа хөөгөөд жин чинь буурах боловч өөх маш бага хэмжээгээр хасна.
Гадна булчин бие организм ийм өндөр калори хассан тохиолдолд шууд бие организмаа удаашруулаад ядарна, дархлаа буураад мөн шантарна. Бие өвдөх магадлал өндөр байна гэж ойлгож болно.

3. Амралт та заавал эр 7-9 цаг, эм 8-10 цаг унтана. Бие шөнө унтаж амарч байхад өөх шатдаг. Бие маань сэргэх процесс-д калори хэрэгтэй тэгэхээр гаднаасаа хоолноосоо хасах дэглэмтэй байвал та унтаж байхад бие чинь өөрийхөө өөхний эснээс энерги авч булчин, дотор эрхтэнүүдээ сэргээж бас өөхөө шатаана.

4. Анхаарах_зүйлүүд хоолоо өдөрт 4-6 удаа 2-3 цагийн зайтай идвэл эвтэйхэн.
Дэглэм эрүүл хүнс сонгож их хэмжээтэй мөртлөө бага калори агуулсан хүнс сонгоно. Мөн удаан задардаг эрүүл нүүрс ус идвэл цатгалан мэдрэмж удаан хугацаанд авна. Уураг-г турж байгаа үедээ заавал таарсан хэмжээндээ авна шүү!
Жш нь: 80кг жинтэй хүн 1кг биендээ 2-2,2грамм уураг авна. 160гр-176грамм уураг ойролцоогоор иднэ.
Биеэ сэргээх амраахын тулд витамин минерал комплекс хэрэглэвэл маш сайн.
Усаа өдөрт 1кг биендээ 30-50мл гэж тооцоод 80кг-тай хүн өдөрт 2,4-4литр ус ууж болно.
7 хоногт 0,5кг-1кг хасах хэрэгтэй энэ бол эрүүл туралт шүү!!

Ийм зөвөлгөөнүүд таалагдаж байвал өөр өөр гоё зөвөлгөөнүүд аль болох их оруулахыг хичээнээ дэмжээд #Like #Share хийхээ битгий мартаарай 
Д.Очирхуяг

Instagram: https://www.instagram.com/hitecnutritionmongolia/