Газарт буусан сахиусан тэнгэр байсан юм


Г.Ариунсанаа бүсгүй 28 жилийн турш буюу төрөлхийн нурууны муруйлт буюу сколиос, түнхний мултрал өвчний улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй байгаад зогсохгүй амь насанд нь аюултай болж улмаар Турк улсыг зорьж 7-р сараас эхлэн эмчилгээнд орж байсан ч энэ сарын 17-нд бурханыг орныг зорьжээ.

Түүний талаарх энэ гунигт мэдээг 9 жилийн турш асарч хайрласан хайртай залуу О.Цацалбаяр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

2020.08.17-нд Хайрт минь намайг хайртай хүмүүсээ үүрд орхиод мөнх хөх тэнгэрлүү хагалгаагаа даалгүй явлаа эхнэр минь өөрийн зүгээс шалтгаалах бүх л зүйлийг хийж хичээсэн тэмцсэн хагалгааны өрөө явах цаг болход сүүлийн зурагаа дараад ямар ч айж сандарсан зүйлгүй хайр нь гоё болоод ирнэ гээд надад үнсүүлээд явсан бурхан өөрт нь маш их хэрэгтэй байсан учираас л аваад явлаа гэж бодож тайтгаруулая чамдаа амлаж байсан бүхнээ биелүүлж чадсангүй харамсаж байна уучларай хайрт минь
Бид хоёрт тусалсан хандив өгсөн бүх сайхан сэтгэлт хүмүүс болон гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхөд та бүгдэд чин сэтгэлээсээ маш их баярлаж талархаж байна
Хайрт минь газарт буусан сахиусан тэнгэр байсан юм чамдаа хязгааргүй их хайртай тайван амгалан нойрсдоо чи минь