Л.Саруулбатын ҮНЭГҮЙ фитнес улам өргөжиж байна


Фитнессийн багш Л.Саруулбат одоогоос гурван сарын өмнөөс цахим орчинд Үнэгүй фитнесс гэх нэртэй групп нээх онлайнаар дасгал сургуулилт болон эрүүл хоололтын зөвлөгөөг өгч эхэлжээ.

Тэрбээр хөл хорионы цаг үед өөрийн мэддэг бүхнээ монголын үнэт баялаг болсон ард түмэндээ түгээн эрүүл монгол хүний төлөө хүчин зүтгэх санаачилгаа эхэлжээ.

Тэдний клубын багш нар болон хань Ч.Болорцэцэгтэйгээ хамтран эхлүүлсэн энэ ажил улам л хүчийг авч тэд цахим орчноос тэлж, задгай талбайд мянга мянган дэмжигч нарын хамтаар бэлтгэлээ хийх болжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс  Үнэгүй Fitness-ын хамт олныг дэмжин ажиллаж байгаа аж. Өглөөний Үнэгүй Fitness Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Монгол Цагдаа Цогцолбор дээр өглөө бүр 06.00 цагт болж энэ бэлтгэлд ирэх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

Одоо цаг агаар сэрүүсч байгаа учир тэдний дараагийн төлөвлөгөө нь том хэмжээний заал хайх ажил болоод байгаа аж.