Жүжигчин Г.Амгаланбаатарын ШОНХООЛОЙ


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин гэдгээрээ олноо танигдсан Г.Амгаланбаатарыг мөн Драмын 4 гэх нэршилээр хамтрагчдынх нь хамтаар илүү сайн мэдэх билээ.

Тэрбээр урлагийн салбарт 20 жилийн хөдөлмөрөө өгч “Хязгааргүй орон зай” нэртэйгээр гурван жилийн өмнө нижгэр тоглолт хийж байсан бөгөөд одоо СУИС-д багшилж залгамж хойч үеэ бэлдэж байгаа юм.

Тэрбээр өнөөдөр буюу 8-р сарын 20-нд хайртай эхнэрхээ төрсөн өдрийн мэндчилгээг цахимаар хүргэнгээ эхнэрээ өхөөрдөн нэрлэдэг хочийг нь хэлээд авав.

Надад ирсэн хайр минь билээ
Нартад амьдрах утга минь билээ
Хосгүй хайрын түүх минь билээ
Хорвоод жаргах учир минь билээ
Хоёрхон биеэ 5 болгосон
Хөөрхөн шонхоолойдоо Төрсөн өдрийн мэнд хүргэе! Хайлтай шүү
хэмээн халуун дотно мэндчилгээ илгээжээ.

Жүжигчин Амгаа нь ханьтайгаа 16, 17-хон насандаа учирчээ. Түүний хань нь Б.Оюунжаргал гэж бүсгүй бий. Түүний хань нь жүжигчин ч юм уу урлагийн хүн болох хүсэл, мөрөөдөлтэй байсан ч үерхдэг залуу нь урлагийн сургууль сонгосон учраас өөр мэргэжил сонгосон гэдэг.

Өдгөө 25 гаруй жил хамтдаа аз жаргалтай гэр бүлийг цогцлоосон тэд гурван сайхан үртэй аж.