Дуучин Анугийн хөөрхөн дүү Номио


Гала хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо таван охины ээж болсон билээ.

Дуучин бүсгүй өөрийн албаа хамгийн найдвартай хоёр хүндээ даатгадаг нь Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо гэх дүү нар нь юм.

Номинхолбоо буюу Номио нь эгчээсээ дутахааргүй олонд танигдсан нэгэн. Дуучин бүсгүйн арын албыг түүртэлгүй амжуулчихдаг  түүнийг шаггүй менежер гэдэг  юм билээ. Хэдэн жилийн өмнө “Хөөрхөн дэлхий” хүүхдийн тоглоомын төв, хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулж байсан.

Одоо бол тэрбээр энэ цагийн загварын чиг хандлагыг тодорхойлох сүүлийн үеийн шинэлэг загвартай хувцас борлуулдаг London Bridge Boutique дэлгүүрээ ажиллуулан амжилттай яваа билээ.