Л.Балхжавын бэр болсон жүжигчин Цэдо


Анх жүжигчин Г.Ундармаагийн ТюТю нэртэй кинонд балетчин эмэгтэйн дүр бүтээн олноо танигдсан залуу жүжигчин бол М.Цэрэндолгор буюу Цэдо юм.

Тэрбээр ОХУ-д урлагийн сургуульд номын дуу сонсон мэргэжлийн жүжигчин мэргэжлээр төгсөн нутагтаа ирсэн. Түүний хувьд загвар өмсөнө, модель хийнэ, рекламны од, инстаграм хуудсаараа олны нүд хужирлана гээд олон ажилтай.

Энэ ажлынхаа хажуугаар тэрбээр айлын эгзэгтэй болж, үрийн зулай үнэрлэсэн билээ. Түүний хувьд СГЗ Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй хайр сэтгэлийн холбоог тогтоожээ.

Хэдийгээр тэдний гэр бүлд хамаардаг ч одоогоор албан ёсоор хурим найраа хийгээгүй байгаад зарим нэг хүн их л гайхдаг бололтой.

Учир нь Л.Балхжав тоглолтоо бол жил алгасахгүй хийдэг мөртлөө хөвгүүдийнхээ хурим найрыг алгасаж “уяж” явдаг “буян” юмаа. Эсвэл бэрүүдээ хүлээн зөвшөөрдөггүй со сериалын яхир хадам аав ч юмуу хэн мэдлээ гэж ярих нэгэн ч байдаг гэнэ.