Жүжигчин Бооёогийн хөөрхөн охид


Хошин урлагийг шинэ түвшинд Монголд хамгийн ихээр хөгжүүлсэн эрхмийн нэг бол “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо.

Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.

“Шинэ үе” хамтлагийн ноён нуруу гэгддэг жүжигчин Н.Ариунболд цэцэг мэт дөрвөн охинтой. Хаа ч явсан охидоор баян гэдгээ бахархан ярьдаг түүний том охид болох А.Амин-Эрдэнэ, А.Номин-Эрдэнэ нар “The American school of Ulaanbaatar” сургуулийг төгсжээ.

Сүүлийн жилүүдэд Н.Ариунболдын гэргий, үзэсгэлэнт охид цахим орчинд Бооёогоос ч илүү олны танил болж байгаа бөгөөд инстаграм хуудастаа 40 мянга хол давсан дагагчтай. А.Амин-Эрдэнэ, А.Номин-Эрдэнэ нэртэй охид нь бага байхаасаа л аавыгаа даган олны хараанд өртөж, хэдийнэ од болоод амжсан.