Дуучин Ану нэгэн сайхан ээжид туслах ШҮҮДРИЙН ДУСАЛ хандивын аян эхлүүлжээ


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор Tara Vision агентлагтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд  Шүүдрийн дусал хэмээх хандивын аяныг эхлүүлжээ.

Аяны зорилго нь шүүдрийн мянга мянган дуслыг цуглуулж нэгэн сайхан ээжид, гэр бүлд амь амьдрал, эрүүл мэнд, урт удаан жаргалыг бэлэглэх сайхан үйлс юм. 

Энэхүү аяны хүрээнд Дархан хотын харьяат Д. Даваасүрэн гэх эмэгтэйг сонгон тусламжийн гараа сунгахаар болжээ. Д. Даваасүрэн нь 2011 онд элэгний В, Д вирустэй хэмээн оношлогдож ХӨСҮТ-д эмчийн хяналтанд өдийг хүртэл эмчилгээ авч байсан боловч тус өвчин нь улам даймжирч 2020 оны 1-р сард биеийн байдал эрс муудаж, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ нь эцсийн шатандаа орж элэгний үйл ажиллагаа зогссон гэсэн эмчийн дүгнэлтээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа юм. Энэхүү хагалгааг дотооддоо тэр тусмаа Улсын 1-р эмнэлэгийн ачтан эмч нар маань хугацаа алдалгүй хийж гүйцэтгэж болох тул эмчилгээний зардал болох 35 сая төгрөг маш яаралтай хэрэгтэй байгаа тул эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд та бүхнийг бусдын төлөө гэсэн энэрэнгүй үйлс, хариу нэхээгүй тусд нэгдэж, шүүдрийн дуслыг цуглуулан Д.Даваасүрэн эгчдээ амьдрал бэлэглэхийг уриалж, энэхүү аянд маань сэтгэл зүрхнээсээ нэгдээрэй хэмээн хүсч байна гэж дуучин Ану өөрийн цахим хуудаснаа уриалсан юм.

ШҮҮДРИЙН ДУСАЛ аяны үргэлжлэх хугацаа ердөө 20 хоног мөн аяны үйл явц болон цаг үеийн мэдээллийг Urankholboo пейжээр тухайн бүрт нь мэдээллэх аж.

Хандивийн_данс: Хаан банк 5046357407 /Д.Даваасүрэн/ гүйлгээний утга дээр урмын үг бичиж, давалгаалахыг уриалж байна.

Холбоо барих утасны дугаар: 8820-4324 Э. Болорчимэг /охин/

Даваасүрэн болон донор болох охин Отгонцэцэг