Жүжигчин Б.Цогтоогийн тик-токчин эхнэр Хүслэн


Монголын хошин урлагийн отгон продакшн болох Эмоци продакшны жүжигчин У. Цогтбаяр буюу Цогтоо “+17 хошин цувралаа олонд илүүтэй танигдсан нэгэн.

Харин сүүлийн үед тэрбээр эхнэр Хүслэнтэйгээ хамт рекламанд тоглох болсон нь эхнэрээ урлагт уруу татах болсон уу гэлтэй. Тус гэр бүл нь сошиал орчинд ч олон дагагчтай.

Тэд хамтдаа залуусын дунд хит болоод буй Tik tok аппликейшнээр бичлэгээ цацдаг бөгөөд эхнэртээ багагүй зүйлс зааж зөвлөсөн тухайгаа өөрийн цахим хуудаснаа дурдаж байжээ.

Инээх нь хүртэл бусдаас содон гэмээр энэ залуу эхнэртэйгээ тэгж сүрхий романтик танилцаагүй гэнэ. Урлагийн хүн болохоор нь фэйсбүүкээр найзын хүсэлт илгээсэн гэх царайлаг бүсгүйн зургийг анх хараад төлөвлөгөө боловсруулж, эхэлж өдөөд бүтэлгүйтжээ.

Зориуд андуурсан мессеж /чат/ илгээж, уучлалт гуйгаад хариу авч чадаагүй Цогтоо ахин дахин бичсээр байгаад аргандаа оруулсан аж.

Залуу хос энэ гэр бүл одоогоор хоёр хүүхдийн аав, ээж болжээ.