Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлж, өөрийн үзэл бодлоо хээв нэг илэрхийлдэг түүнийг уншигчид хэзээнээс л андахгүй биз ээ.

Монгол эмэгтэйн цэвэр ичимтгий чанар, цусаа ариун байлгах эрхэм үүрэг зэрэг уламжлалт үзлээс тэс ондоо өөрийнхөөрөө амьдарч, түүгээрээ олны сонирхлыг татдаг хийлч бүсгүй хүүхдүүдийн боловсролд ихээхэн анхаардаг. Иймдээ ч өөрийн эзэмшлийн хөгжмийн сургууль нээн ажиллуулдаг.

Эцэг эхчүүд ч шаардлага өндөр, сургалт сайтай, богино хугацаанд амжилтад хүргэх чадвартай хэмээн Дээгийгийн сургуулийг сонгодог гэсэн.

Харин тэрбээр саяхан нэгэн чөлөөт нэвтрүүлэгт орох үеэрээ сургуулийнхаа талаар багахан ярьсан бөгөөд энэ үеэрээ хагас сайн болгонд хүүхдүүдэд хичээл, лекц уншихдаа үргэлж л шартсан байдалтай байдаг гэдгээ ний нуугүй ярьжээ.

Учир нь тэрбээр эрх чөлөөг эрхэмлэгч нэгэн бөгөөд ажлын стрессээ тайлахын тулд найз нөхдийн хамтаар шөнийн клуб ордог гэдгээ ярьсан юм.
