Шарк хочоо УИХ-н гишүүн болгосон Г.Амартүвшин


Шарктанк нэвтрүүлгийн шигтгээ болж, олны анхаарлыг татсан хүн бол Г.Амартүвшин юм. Түүний хурц, шийдэмгий хээтэй, тод өнгийн оймсны сонголт нь эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн анхаарлыг татаж, цахим сүлжээнд энэ тухай яриа эрч авч байсан.

Хас банкны захирал, Хөгжлийн банкны захирал зэрэг дээд алба хашиж байсан банкир эр энэ жилийн УИХ-н сонгуулиар гишүүн болоод амжсан. Мэдээж хэрэг цахим орчинд нэлээд танигдсан тэрбээр гадаад улсад иргэний харьяалалтай гэсэн шуум ч их явж, эцэст нь тус яриа намжаад авсан.

Өөрийн төрхийг содон оймсоороо анх тодотгон гаргасан тэрбээр нэг оймсоо 30-60 мянган төгрөгөөр авдаг гэдгээ ч ярьж байсан билээ. 20 гаруй жилийн өмнө Лондоны хөрөнгө оруулалтын банкинд ажилласнаас хойш оймсны хоббитой болсон Амартүвшин ирэх дөрвөн жил УИХ-д ажиллаад ямар хоббитой болох бол гэх хүн олон байв.