Хөмүүлийг ногоо, гурилан бүтээгдхүүн, архитай хамт хэрэглэж болохгүй


 Голчлон даршилж иддэг. Хоолны дуршил сайжруулж, ходоодны ханын нимгэрэл, улаан хоолойн гэмтэл, урагдал зэрэгт сайн нөлөөтэй, хоол боловсруулах эрхтнийг эдгээгч ургамал юм. ЗӨВХӨН МАХТАЙ Л ХОЛЬЖ ИДЭЖ БОЛНО.

Бүх төрлийн ногоотой хольж идэж болохгүй учир нь бусад ногоо руугаа ялзмагшил явуулдаг дан ноёрхолт ногоо юм. Хамт идсэн ногоо мууддаг тул биед үйлчилгээ байхгүй болдог. Адуу , тэмээ зэрэг бод малын махтай хольж идвэл эмчилгээтэй.

Талхан дээр тавьж идэх, боорцгонд хольж идэх хориотой. Учир нь шууд өмхий хоол болдог. Нэг дор гурван том халбаганаас илүүг идэж болохгүй ба манарна. Элэгний ус гадагшилна, бөөр цуцна, шартана. АРХИТАЙ БОЛ БҮР Ч ХОЛЬЖ БОЛОХГҮЙ. (Монгол домчийн судар)

Шим тэжээл: Хөмөл /Allium mongolicum Regel/. Уураг, амин дэм, фитонцидээр баялаг. Чийг бамаас сэргийлэх үйлдэлтэй.

Хэрэглээ: Маш шүүслэг тул хавар эрт ургаж 7-8 дугаар сард цэцэглээд, намар эрт ганддаг онцлогтой. Намрын эхэн сард цэцэглэсний дараа хөмлийг гараар зулгаан түүж цагаан, улаан идээтэй хамтатган олон төрлийн хүнс идээ бэлтгэнэ. Жишээлбэл: давслах, зоодойлох*, айраглах, банш хийх, будаанд хийх, хуурах, хүйтнээр зууш болгох зэргээр хэрэглэдэг.

ДАВСАЛЖ ДАРАХ: Хөмлийн хэрчин давсалж дараад өвөл хавар төрөл бүрийн хоолонд амтлагч хольц болгон хэрэглэнэ. Түүсний дараа хүйтэн усанд хэдэн удаа сайтар угааж 1 см хүртэл жижиглэн хэрчээд шил, ваар, паалантай юмуу, модон торхонд 1 кг хөмөлд 220-250 гр давс үелүүлэн цацаж модон хутгуураар хутган чигжиж дарна.

ЗООДОЙ ХИЙХ: Жижиглэн хэрчсэн хөмлийг давстай сайтар хольж хутгаад, 2 см зузаантайгаар хэвлэж, сүүдэр газар 2 хонуулаад эргүүлж дахин 1 хонуулаад биежихээр нь утсанд хэлхэн өлгөж хатаана. 100 гр хөмөлд 2-3 гр давс холино.

ААРЦТАЙ ХӨМӨЛ: 100 гр жижиглэсэн хөмөл тутамд 15-20 гр аарц нэмж аарцтай зоодой бэлтгэнэ. Нүдэж нунтаглаад хоол амтална. Мөн хөмлийг аарц, хурууд, тос зэрэгт хольж хатаагаад өвөл хаварт үрж нунтаглан шөлтэй хоол амталдаг. (Д.Гантогтох нар ” Монгол нүүдэлчдийн тайлбар толь II боть)