Хүүхдээ хэрхэн чихэр идүүлэхгүй өсгөх вэ?


Нийтлэл маань таалагдвал баярлалаа гэж бичихээ мартуузай .

Хүүхдэд чихэртэй зүйл идэх хэрэгцээ байхгүй ч өвөө эмээ аав ээжүүдэд гоё сайхан зүйл өгөх хэрэгцээ байгаа. Үнэндээ бид гоё зүйл өгч байгаа юм шиг мөртлөө хүүхдээ хорлож байдаг. Чихэр идээд шүд хорхойтоно, хоолонд дургүй болно, ааш муутай, нойрондоо муу болох гээд олон асуудлууд үүсдэг. Тэр асуудлуудтай би нүүр тулахыг хүсээгүй .

Шүдний эмнэлэг хажууханд байдаг болохоор хажуугаар өнгөрөх үед хүүхдүүдийн орилж байгаа дууг сонсох үнэхээр хэцүү байдаг. Охиноо хайрлаж байгаа гээд байнга чихэр өгөөд хэсэг хугацааны дараа шүднээс нь болоод орилуулахыг хүсээгүй.

Охиндоо анхнаас нь чихэртэй зүйл санал болгоогүй. Чихэрлэг зүйл өгмөөр байвал төрөл бүрийн жимс өгдөг. Чихэртэй зүйлсээс: жигнэмэл боов, хорхой ааруул өгч байсан ( ой гарантай байхаас). Мэдээж аль болох бага хэмжээтэйгээр бас чихэр багатай. Боломжтой үедээ бол өөрөө боов хийгээд өгчихдөг байсан (элсэн чихэр хийхгүй- хасарваань жимсээр орлуулдаг).

Амина одоо 3 настай чихэр өгсөн ч муухай гээд гаргачихдаг. Багаасаа чихэр идээгүй хүмүүс том болсон ч нээх чихэр гэдэггүй хүн болдог. Миний эргэн тойронд тийм хүмүүс байдаг болохоор итгэлтэй байна.

Нэг асуулт гарч ирнэ. Би өөрөө чихэр иддэг. Яах вэ?
– Манай охин шинэ зүйлд дуртай биш байсан нь давуу тал болж өгсөн. Миний хувьд охиныхоо нүдэн дээр иддэг байсан. Хааяа амсах гээд байвал амсуулна. Муухай гээд гаргачихдаг.
– Хэрвээ шинэ зүйлд дуртай бол та өөрөө идэхгүй эсвэл нууж идэх л арга хэмжээ авна. Өөрөө идэхгүй байвал бүүр сайн.

Чихэр идэхээ болихын тулд эхний 14 хоног л хамгийн хэцүү байсан сүүлдээ бодогдохоо больдог юм байна лээ. Энэ үедээ дэлгүүр орохгүй байх хамгийн зөв сонголт шүү

Охин маань чихрэнд дуртай болвол огт өгөхгүй гэсэн үг биш. Хэрвээ дуртай болвол доорх дүрмийг баримтлуулна

Нэгэнт хүүхдээ чихрэнд дуртай болгосон бол яах вэ?
Долоо хоног бүрийн нэг өдөр тодорхой цагт идүүлэх дүрмийг баримтлуулах. Чихэр идэж болно гэхдээ тэр өдөр л иднэ. Дараа нь шүдээ сайн угаах.
Хүүхэд уйлж унжина тэр үед сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөөд хамт байгаарай. Хүүхэд их хурдан сурдаг