Д.Дагвадорж: Мандаж байхад үнэгүй хоол өчнөөн даалгуулчихаад, манийгаа одоо …. яах уу дээ


Өнгөрсөн долоо хоногт сумогийн их аварга Хакухо буюу М.Даваажаргал Япон улсын иргэний үнэмлэхээ гардан авсан мэдээлэл энэ долоо хоногийн шуугиант мэдээллийн нэг байлаа.

Олон иргэд энэ талаар хоёр талын байр суурьтай байв. Түүнчлэн багагүй шүүмжлэл ч их байсан. Энэ ярианы талаар олны танил эрхмүүд ч санал бодлоо илэрхийлэн зарим нь хоорондоо үг хаялцаад авсан нь Шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү болон сумогийн их аварга Д.Дагвадорж нар юм.

Г.Ганхүү өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичихдээ, доорх постыг хийсэн байлаа.

Харин энэ нь мэдээж хэрэг Дагвадоржид таалагдаагүй бөгөөд хариултаа ч өгсөн юм. Түүний хариуд мөн Ганхүү хэлэхдээ дайлсан хүн гэвэл би л илүү дайлсан байх өө хэмээн хариулжээ.