Реппер GEE: Би ийм зүйл яриагүй, гэхдээ гоё үг байна


Цахим орчинд Реппер GEE буюу Мөнх Эрдэнэ эхнэртээ хэлсэн үг хэмээх пост олон хүнд хүрч тэр хэмжээгээрээ ч ихээхэн шэйрлэгдэн таржээ.

~Би эхнэрээ авч суухдаа баян тарган амьдруулна гэж амлаагүй. ~Харин ийм хөөрхөн нүднээс чинь нулимс унагахгүй гэж л амласан.
~Эхнэрээ уйлахыг үзээд сууж байгаа эр хүн бол новш.. хэмээх пост юм.

Тэгвэл энэ үгийг яг үнэндээ тэрбээр бичээгүй бөгөөд Би ерөөсөө ийм юм хум яриагүй шүү. Хаанаасаа ийм юм зохиогоод сууж байдаг юм бэ … Гэхдээ гоё үг байна тэ хэмээн хариу өгчээ.

Реппер залуугийн эхнэрийг Н.Минжирмаа гэдэг бөгөөд тэдний гэр бүл хоёр хөөрхөн охинтой билээ. Түүний эхнэр нь МУИС-ыг социологич мэргэжлээр төгссөн нэгэн.

Gee эхнэртэйгээ хэрхэн танилцсан түүхээ олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй. Гэхдээ нэлээд хугацааны өмнө нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Уулзах ёстой хүмүүс уулздаг л юм байна билээ. Жам жамаараа явж байгаад танилцсан” хэмээсэн байдаг.