Торент халдвар авчээ


Одоогоос гурван жилийн өмнө фэйсбүүкээр шууд бичлэг хийж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж залуусын дунд ичнээ танил сошиал од болсон хүн бол Торент гэх залуухан бүсгүй юм.

TORENT фэйсбүүк хуудас нээн түүгээрээ өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг тэрбээр Австрийн Вена хотод байхдаа коронавирусийн халдвар авсан гэдгээ ярьжээ. Түүний хувьд эмнэлэгт тусгаарлалтанд орж, 40.5 хүртэл халуурч, бие нь шархирч өвдөж байгаагаа уг бичлэгийн үеэр ярьжээ.

Үүнээс гадна австричууд энэ өвчнийг үл тоож амны хаалт зүүхгүй байгаагаас нэгэндээ халдвар ихээр тарааж байгаад бухимдангуй ярьжээ. Эцэст нь элэг нэгт монголчуудыгаа энэ өвчнөөс сайтар сэргийлж, амны хаалтаа үргэлж хэрэглэж байхыг сануулсан байна.