Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг мэргэжлийн караокечин байжээ


“UBS” телевизийн нүүр царай нь болж CITYNEWS хөтөлбөрөөр олон жил үзэгч олны өмнө гарсан нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нэг л өдөр бууриа сэлгэн “NTV” телевизийн эфирт шинэлэг өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн билээ. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой зураг оруулан өөрийгөө мэргэжлийн караокечин байж хэмээн хошигноод авчээ.

Пааа мэргэжлийн үнэмлэхтэй караокечин байж шүү цаад Оюуна чинь (Гишүүнчлэлийн мөнгөн карт аж) 
Та караокед хэн бэ. би 3 хавьцаа болж таарах гээд бна шүү хэмээн бичсэн байв.

Ta караокед хэн бэ?

1. Зэрэгцэгч (Миктэй, микгүй)
2. Микрофон булаагч (Миний дуу гэх маягаар)
3. Тайлан тоглолтоо тавигч (Дараалан 3 дуу хийдэг)
4. Гоцлооч (Та нар дуугүй байж бай)
5. Бүлх залгигч (Дэлгэц рүү инээгээл хараад байдаг)
6. Од (Гуйлгаж байж дуулдаг)
7. Шүлэглэгч (Завсраар шүлэг уншдаг)
8. Бүжээч (Тайзны мэт аяглана)
9. Долоогч (Ном эргүүлдэх хэрнээ дуу хийхгүй)
10. DJ (Хүний өмнөөc дуу хийж, дуул гэж тулгана)
11. Пянз (3 дууг л дахин дахин дуулаад байна)
12. Найруулагч (Хүмүүсийг л хөөргөөл, зохион байгуулаад байна)
13. Үргээгч (Хүн битгий хэл, сав суулга хүртэл эмтэрхээр хөндлөн дуулна шүү дээ)
14. Цочирдуулагч (Би ер нь дуулж чаддаггүй. Энэ дууг анх л дуулж үзэх гэж байна нтр гэснээ тултал дуулна шүү дээ)