Ерөнхий сайдын зэвсэгтэй зураг олны анхаарлыг татав


Энэ амралтын өдрүүдээр Дайчилгааны тухай хуулийн дагуу Орхон аймагт дайчилгаатай команд штабын хээрийн сургууль болж бйагаа билээ. Тус сургуульд дайчилгааны даалгаварт заагдсан цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон тодорхой тооны цэргийн техникүүдийг татан оролцуулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын албаны хүмүүс тус арга хэмжээнд оролцсон нь амралтын өдрийн цахим шуугиан гол сэдэв болов. 

Учир нь энэ үеэр Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх хөлдөө гар буу зүүж улаан хивс дээр алхсан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Цаим орчинд түүнийг энх тайван цагт гар буутай арга хэмжээнд оролцож байгаа нь хэтэрхий сүржигнэл хэмээн ихээхэн буруутгаж байгаа юм.