Есөн дүүгээ хардаг охинд өгсөн мөнгөнөөс Ангууч авсан уу


Өөрийн охин болон өнчирч үлдсэн нийт 9 дүүгээ асарч үлдсэн 21 настай Н.Ариунболорт залуус тусламжийн гараа сунган байр бэлэглэхээр болсон тухай мэдээлэл цахим орчинд тарж олон хүнээс талархал хүртээд байсан билээ. Энэ арга хэмжээнд хэд хэдэн хүн хамтран зохион байгуулсан ч Ангууч буюу Б.Баттөрийг голчилж ярьж байв. Учир нь энэхүү аяныг долдугаар сарын 29-ний өдөр буюу Ангуучийн төрсөн өдрөөр зохион байгуулсан юм.

Тэгвэл энэ аяны хүрээнд олсон мөнгөний талаар маргаан үүссэн талаар тус арга хэмжээг анх санаачилсан Мөрөөдөл группийн админ Дука гэх бүсгүй өөрийн цахим хуудаснаа дараах постыг бичсэн байсан ч удалгүй үүнийгээ устган хэл амнаас хол байх үүднээс устгалаа харин Ариунболорт туслах ажлаа үргэлжлүүлнэ хэмээн тайлбар хийсэн байв.

Тэрбээр бичихдээ, “Одоо намайг бүгд харааж зүхэж байх шив.Сая Ангууч гээд залуугийн ярилцлагыг хальт үзлээ.Зүгээр л өөрийгөө цэвэрхэн аваад гардаг айхтар хүү байна. Анх Ариунболор охинд тусалж байхад Ангууч, Мөнхжин ах хоёр надад байр авч өгөхөөр боллоо гээд яваад өгсөн.Хэд хоногийн дараа над руу Ариунболор залгаад Ангууч ах, өөрийнхөө дансанд мөнгө цуглуулж байгаа 23 сая төгрөг цугласан байсан.Төрсөн өдрөөрөө бидний цугласан хандиваас зургаан сая төгрөг данснаас авсан байсан.

Уяачдын холбооноос найман сая цугласан тэрийгээ ч хэлээгүй. Дансанд 23 сая төгрөг байхад 20 сая байгаа гээд надад улаан цайм худлаа хэлээд байна би яах вэ аниа гээд Ариунболор над руу залгасан. Би тухайн үед болох байлгүй дээ. Ангууч байранд оруулна гэсэн юм чинь чимээгүй байж бай миний дүү гэж хэлсэн. Ариунболор охин дахин хэд хоногийн дараа Ангуучтай холбогдож ахаа хүмүүс намайг байранд орчихсон гэж бодоод байна. Та дансаа шилэн байлгаад хэд орсныг хүмүүст хэлээдхээч гэхэд урдаас нь учиргүй загнаж зандарсан байсан. Ингээд Ангууч нийт цугласан хандив буюу 50 саяд байр авч өгөхөөр бүх сонин сэтгүүл дээр бичигдсэн байдаг юм.Харин гадаадад байдаг Монголчуудын машин ав гэж цуглуулж өгсөн 10нсаяыг сонсоод наад 10 саяыг чинь нэмээд нийт 60 саяд оруулахаар болсон шүү гэж Ариунболор луу ярьснаар учир эхэлсэн юм. Миний хувьд бүгдийг сонсоод итгэж өгөөгүй. Яагаад энэ хүүхдүүдэд тэр дансны хуулга мэдээллээ өгчихгүй ингэж их нуугаад тэгээд өөрийгөө нийгэмд зөвтгөж яриад байгааг ойлгохгүй байна.” хэмээн бичсэн байжээ.