Гүзээтэй эрчүүд эмэгтэйлэг зан төлөвтэй болдог


УУЧЛААРАЙ ГҮЗЭЭТЭЙ ЭРЧҮҮДЭЭ!

Гүзээтэй эрчүүд эмэгтэйлэг зан төлөвтэй болдог нь хэвлийн таргалалтын улмаас бодисын солилцоонд өөрчлөлт орж эр даавар тестостероны ялгарал буурсантай холбоотой байдаг.

Иймд гурил, будаа, төмс гэх мэт түргэн шимэгддэг энгийн нүүрс усны хэрэглээгээ бууруулах, цусны их эргэлтийг дэмжсэн дасгал хөдөлгөөн хийснээр дээрх эмгэг өөрчлөлт цаг хугацааны явцад эргэж хэвэндээ орно.

Товчхон хэлбэл цуйвангаа багасгаж гадаа гүйхээ ихэсгэх хэрэгтэй.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч