Одонтой жүжигчин Ч.Очгэрэлийн гэр бүл


“Univerise best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг Очгэрэл “Mongolian Beauty” гэгч фото моделийн тэмцээнээр олны танил болж байсан нэгэн.

Тэрбээр Монгол Банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын хүү Ч.Бөртөнбатыг заяаныхаа ханиар сонгосон билээ. Хосууд дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоосон юм.

Жүжигчин бүсгүйчүүд дундаас одонтой ээж ховор. Тэгвэл Ч.Очгэрэл алдарт эхийн одонгоо өнгөрсөн жил гардан авсан.

Хүүхдүүдээ асран хамгаалах ажилд ханцуй шамлан орсон тэрбээр их ажлын хажуугаар уран бүтээлдээ тоглосоор яваа.

“Говийн домог” киноны Эсэргэнэ хатаны дүр, “Содура” кинонд тоглож олны хайр хүндэтгэлийг илүүтэй авсан билээ.