Алтан гадас одонт жүжигчин, хөтлөгч Ууганаа ийм залуу байжээ


Оногдсон дүр, хуваарилагдсан ажлаа чанар, чансаатай хийж гүйцэтгэдэг шижигнэсэн залуусын төлөөлөл болсон жүжигчин Ууганаа буюу Ууганбаярыг танихгүй үзэгч ховор.

Сүүлийн үеийн хамгийн нэр хүндтэй, томоохон арга хэмжээ, ёслолыг хөтөлдөг болсон жүжигчин Э.Ууганбаяр хөгжилтэй яриа, сэргэлэн зангаараа ямар ч арга хэмжээг уйдаахгүй хөтөлдөг хэмээн ам сайтай байдаг. Тэгвэл тэрбээр оюутан ахуйдаа ийм залуу байжээ.

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүний алба хашдаг тэрбээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд байнга оролцож, МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг аж. Жүжигчин залуу тус нийгэмлэгийг 2018 оноос хойш тэргүүлж яваа гэнэ. Өнгөрсөн онд Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад авсан.