Г.Дөлгөөн-Эрдэнэ Холливудад багтжээ


Waiting for the barbarians буюу Зэрлэгүүдийг хүлээхүй уран сайхны киноны нээлт хэдхэн хоногийн өмнө болсон билээ. Тэгвэл тус бүтээлд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нараас гадна жүжигчин, модель Б.Ганчимэг, АЖ П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд, Г.Дөлгөөн-Эрдэнэ тэргүүтэй 14 монгол хүн оролцон тоглосон

Г.Дөлгөөн-Эрдэнэ хүү Солиот эх кинонд Бороогийн дүрийг бүтээж олноо танигдсан. Тэрбээр Холливудын кино пробонд орж, тэнцэхэд Бороо хүүгийн дүр тун их дэм болжээ.

Ийнхүү 20 настай монгол хүү Холливудын эгнээнд багтаж, эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн нь бахархалтй. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.