Хадмын хаяа түшиж ээж болсон А.Оюунбилэг


Mongolian Next top model шоуны олны анхааралд байсан оролцогч болох А.Оюунбилэгийг залуучууд сайн танина. Тэрбээр зурагчин Б.Очхүүтэй дэр нэгтгэж, хадмын хаяа түшсэн.

Түүний нөхрийг Pia нэрээр нь гэрэл зураг сонирхогчид мэддэг. Залуу хосууд ууган хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.

Багаасаа загварт дурлаж 9-р ангиасаа эхлэн тайзнаа гарсан гэдэг. Шоу нэвтрүүлгийн үеэр хаана амьдардаг хэн гэдгээ хэнээс ч нуулгүй хэлсэн тэрбээр үзэгчдийн сэтгэлийг ихэд татаж чадсан гэдгийг өдгөө үзсэн хүн бүр мэдэж буй.

Нярайлаад хэдхэн сар болж байгаа А.Оюунбилэгийг инстрагмм дагагчид нь биеийн сайхан галбираа алдаагүй байна хэмээн ихээхэн магтдаг гэнэ. Загварын бүсгүйчүүд ажил, ар гэр, үр хүүхдээ орхигдуулдаг байсан үе ард үлдэж. Бүгдийг амжуулдаг эрин үеийнхэн ирсэн бололтой.