Орос хүмүүс унтахдаа хонь тоолдог, харин монголд приус тоолдог байх


Олон улсаар аялан тухайн улсын хотын хөгжлийн талаар видео бичлэг хийж, цахим орчинд түгээдэг Варламов гэх орос залуу өнгөрсөн жил манай улсаар аялажээ.

Оросын алдарт блогер, хотжилт судлаач Варламов ярихдаа:
– Оросод хүмүүс унтахдаа хонь тоолдог. Монголд харин Приус тоолдог байх аа хэмээн бидний хотыг хөөрхөн егөөдөөд авсан байна.

Аялагч, улс орнуудын хотын хөгжил дэвшил буюу хотжилт судлаач орос эр очсон газар бүрийнхээ хотжилтын төрх байдлыг ажиж, хоржоонтойгоор сул талыг нь сануулан ярьдаг гэдгээрээ алдартай. Тэрбээр манай улсад аяласны дараагаар Улаанбаатар хот дахь орчин үеийн барилгууд хийц муутай, хятад загвартай, хямдхан бөгөөд нэг удаагийн зориулалттай, байн байн засвар шаарддаг юм байна гэж үзсэн ба хотын өнгө үзэмжийг чимэх барилга байгууламжуудад голоо цохих дэмий шүү дээ хэмээн өөрийн бэлтгэсэн бичлэгийн үеэр нөхөрсөгөөр зөвлөсөн байна. Түүний хувьд өөрийн энэхүү бичлэгийг сошиал орчин буюу YOUTUBE сувгаар дамжуулан олон нийтэд түгээдэг байна.