Кивигийн Ц.Намууны хувирал


Киви хамтлагийн бүсгүйчүүд өдгөө хувийн амьдралаа төвхнүүлээд тун чиг завгүй байх болсон гэдэг. Залуу насан дээрээ уран бүтээлээрээ шуугиулаад авсан.

Харин тэд арга хэмжээн дээр нийлээд дуулах насан дээрээ яваа хэмээн хамтлагийн гишүүн Ц.Намуун нэгэнтээ онцолж байсан билээ. Ар гэр, үр хүүхдээ асрах гээд олон ажлын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг том ажил бололтой.

Төрөлхийн буржгар үсээрээ гангардаг тэрбээр сүүлийн үед үсний имижтээ ихээхэн анхаарах болсон аж. Өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлж, өдөр бүр шинэхэн гэрэл зургаараа мэндчлэх болжээ.

Хамтлагийнхаа хоёроос хожуу гэр бүл зохиож, ээж болоод авсан түүний нөхөр бизнесмен залуу. Эгэл даруухан залууг ханиараа сонгосон гэж ойр тойрныхон нь үнэлдэг.