Ардын багш Н.Амаржингийн гэр бүл


2012 онд Колорадо мужийн их сургуулийг төгсөн эх орондоо ирсэн Н. Амаржин ардын багшаас Comedy руу урвасан гэхэд болно. Тэрбээр Universal сургалтын төвөө байгуулаад зургаан жилийг ардаа үдэж байгаа юм.

Түүнд Комеди хийх нь төвөггүй байдаг аж. Энэ талаараа, тоглолтын санаа, стандартыг аль болох гадаад орнуудыхтай дүйцүүлэх, адилтгахыг зорьж байна.

Сэдвийн хувьд маш өргөн шүү дээ. Гэр бүл, эхнэр хүүхэд, боловсрол гээд л. Facebook, Twitter гэх мэт сошиал орчны тухай сэдвүүд дуусашгүй баялаг хэмээсэн.

Тэгвэл энэхүү ардын багшаас комедичин болсон залуугийн гэргийг Г.Танан гэдэг. Хосууд өдгөө хүү, охин хоёртой аж төрөн амьдарч сууна.